Р. Гэрэлсайхан
Я. Сонинтуяа
Б. Мөнхзул
2022-2023оны хичээлийн жилд сургууль маань өдрийн хамран сургалтаар 307 сурагч, дүйцсэн сургалтаар- 10 сурагч нийт 317 сурагчтай, бага, дунд ангийн 2 заах аргын нэгдэлтэй, байгалийн ухаан, нийгмийн ухаан, урлаг гоо зүй, бага энгийн нэгдлүүдтэй ажилладаг. Одоо ажиллаж байгаа багш нараас “Боловсролын тэргүүний ажилтан” –аар Р.Гэрэлсайхан, Я.Сонинтуяа, Л.Баярмаа, Д.Эрдэнэбилэг, Б.Мөнхзул “Боловсролын жуух бичигээр Р.Гэрэлсайхан, Я.Сонинтуяа, Л.Баярмаа, Д.Эрдэнэбилэг, Б.Мөнхзул, Д.Сэлэнгэ, Г.Болормаа, Э.Цэрэннадимад нар шагнагдаж бусад багш нараа манлайлан ажиллаж байна. Сургуулийн боловсон хүчний хангалтыг авч үзвэл: Боловсролын зэрэгтэй багшаар 88% хангадсан ба нийт багш нарын 59% нь мэргэжлийн зэрэгтэй ,
Сургууль дээрээ сурган хүмүүжүүлэх ажил, сургалт, сурагчдын өөрөө удирдах клуб, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар даам, монгол хэл бичиг, айеку, дүрслэх урлаг дугуйлан хичээлүүлж сурагчдынхаа авьяас чадварыг хөгжүүлэн олон уралдаан тэмцээнд бэлтгэн ажиллаж байна.
2021-2022 оны хичээлийн жилд бага ангийн багш нарын үйл ажиллагаагаараа аймагт 5-р байр 2021-2022 оны хичээлийн жилд Улсын төрөлжсөн олимдиадад суурь боловсрол 8-р байр, бүрэн дунд боловсрол 11-р байр 2021-2022 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтаар аймагт 6-р байр. 2023-2024 оны хичээлийн жилд Амгийн төрөлжсөн олимпиадаас гадаад хэлний төрлөөр 1 мөнгөн медаль, математикийн төрлөөр 1 хүрэл медаль Дизайн технологийн төрлөөр 1 алтан медаль авч улсын олимпиадад оролцох эрхээ авч улсын олимпиадад амжилттай оролцсон.
Манай Төв аймгийн Сүмбэр сумийн ерөнхий боловсролын сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын менежер 1, бага ангийн багш 5, I-V ангийн 6 бүлэгт 150 сурагчтайгаар хичээллэж байна. Багш нар маань сургалтын чанарыг өндөрт өргөж явахаас гадна олимпиад уралдаан тэмцээнд оролцож, сургалтыг дэмжих хөтөлбөр, сургалтууд зэрэг ажилд оролцож өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.
Манай Төв аймгийн Сүмбэр сумийн ерөнхий боловсролын сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын менежер 1, судлагдахуун бүрийн багш 13 , VI-XII ангийн 7 бүлэгт 139 сурагчтайгаар хичээллэж байна. Багш нар маань сургалтын чанарыг өндөрт өргөж явахаас гадна олимпиад уралдаан тэмцээнд оролцож, сургалтыг дэмжих хөтөлбөр, сургалтууд зэрэг ажилд оролцож өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.