logo
Захирлын мэндчилгээ

Захиралын мэндчилгээ

Та бүхэнд Төв аймгийн сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олны өмнөөс энэ өдрийн мэнд дэвшүүлэе! Манай сургууль нь чадварлаг боловсон хүчин, дэлхийд үнэлэгдэх суурь боловсролын тэгш хүртээмжийг бий болгохоор сүмбэр сумын бяцхан иргэдээ сурган хүмүүжүүлэх, мэдлэг, боловсрол олгох, ирээдүйд улс эх орондоо хэрэгтэй бүтээлч чадварлаг ухаалаг иргэдийг бэлдэх нэр хүндтэй их ажилд 1977 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.

Сургууль маань тэртээ 1976 онд сумын САА-г түшиглэн 2 багш, 1 ажилчин, 1-3 -р ангийн 56 сурагчтай, Жаргалантын 10-н жилийн харьяа бага сургууль нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан. байна.

1977 онд 6 жилийн сургалттай, 1978 онд 8 жилийн сургууль болон өргөжиж одоогийн хичээлийн баруун байр ашиглалтанд орж, 2000 онд шинээр өргөтгөл хийгдэн одоогийн 12 жилийн боловсрол олгож 3 удирдахь ажилтан 20-оод багш 10 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.

Cover Image for zahiral

Бүрэн ба бүрэн бус дунд сургууль болсноос хойш нийтдээ 317 хүүхэд бүрэн дунд боловсрол олгон их дээд сургуулиуд болон МҮС-д эслүүлэн амжилттай дэвшин суралцах боломжоор хангаж, өдгөө улс эх орныхоо өнцөг булан бүрт эх орныхоо хөгжил дэвшилд манлайлан оролцсон зөв иргэн, чадварлаг боловсон хүчин болсон явдалд манай хамт олон улам урамшин сурган хүмүүжүүлэх их үйлсийн ажлаасаа өдөр бүр урам зориг авч хичээнгүйлэн ажилласаар байгаа билээ.


Дээрх төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тус сургуулийн багш, ажилчдын ур чадвар хамгийн гол нь нийт сурагчдын маань мэдлэг боловсрол нь өдрөөс өдөрт Улсын болон Орон нутгийн үнэлгээ тогтоох тэмцээн уралдаанд амжилт гаргаж ахиц дэвшил авчирч байгаа нь батлан харуулж байгаа билээ.


Бид ойрын 2 - 3 жилийн төлөвлөгөөндөө Боловсролын ерөнхий хуулийн талаар мэдлэг ойлголтыг сумын нийт иргэддээ суртчлан таниулах, алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын хоцрогдолгүй, тэгш боловсрол олгох боломжыг бодитоор бүрдүүлэх, хүүхэд бүрийн суралцах арга барилыг нарийвчлан тохирсон арга барилаар сургах хөтөлбөрийг боловсруулах, суралцагчдийн ШУ, инженэрчлэл, математик сэтгэлгээг хөгжүүлэх, суралцагчдийн ур чадвар, багшийн арга зүйг хөгжүүлэх гэсэн ажил хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Сургуулийн захирал:

Р. Гэрэлсайхан