“Үе тэнгийн дээрэлхэлт” сэдвийн хүрээнд сургалтаа амжилттай зохион байгууллаа. Сургалтад 10а ангийн 21 сурагчаас 20 сурагч хамрагдсан.
Уг үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулагдаж буй ажил тул Сүмбэр сумын 3 цагдаагийн албан хаагчдыг сургалтад урьж хамруулсан.
Сургалтын явцад сурагчид бие махбодь, цахим, сэтгэл зүйн гэсэн 3 дээрэлхэлт байдаг талаар өөрсдөө гаргаж ирсэн. Мөн ямар хор уршиг гарч болох талаар сурагчидтай дэлгэрэнгүй ярилцсан.Өөрийн сургуульд гарч болох, гарч байгаа дээрэлхэлтийн жишээ дурьдаж ажиглагч биш мэдээлэгч, хамгаалагч байхаар болсон.
Сургалтын дараа цагдаагийн албан хаагчид сурагчидтай ярилцан зөвлөмж зөвлөгөө өгч ажилласан. Бүгдээрээ хэлэлцээд “Дээрэлхэлт биш хүндлэлийг эрхэмлэе” гэх уриа үгтэй болсон