
1. Бусдад заах ( эсвэл зүгээр зааж байна гэж төсөөлөх)
Вашингтоны Их Сургууль сэтгэл судлалын танхимын нэгэн судалгаанд хэрэв та сурч буй материалаа хэн нэгэнд тайлбарлах хэрэгтэй, эсвэл бодитоор зааж байна гэж төсөөлвөл энэ нь таны суралцах явцыг хурдасгана гэж мэдэгджээ. Энэ арга нь маш үр бүтээлтэй суралцах боломжийг олгодог. Тиймээс хэрэв та Англи хэл сурах гэж зовж байгаа бол хэлний мэдлэг багатай найзууддаа зааж өгөөрэй. Энэ нь таньд туслах болно эсвэл зүгээр зааж өгч байна гэж төсөөлөхөд болно!
2. Завсарлага хийх. Тархиа сэргээ!
Луизианагийн их сургуулийн судлаачид ямарваа нэгэн шинэ материал, шинэ зүйлийг судлахад 30-50 минут зарцуулахыг зөвлөж байна. 30 аас доош минут богино хугацаа нь шинэ зүйлийг судлахад хангалттай хугацаа биш юм, эсрэгээрээ 50 минутаас илүү хугацаанд анхаарал төвлөрүүлж бэлдэх нь анхаарал сарниж үр дүнгүй байх вий. Тиймээс 5-10 минутын завсарлагатай 30-50 минутаар 3 удаа буюу Pomodoro Technique техникийг ашиглаж сурах нь таньд бодит үр дүнг авчрах болно.
3. Гараар тэмдэглэл хөтөл
Зөөврийн компьютер дээр тэмдэглэл хөтлөх нь ихэвчлэн илүү хурдан байдаг ч үзэг цаас ашиглах нь материалыг илүү сайн сурч, ойлгоход тусалдаг. Принстон болон UCLA-ийн судлаачид оюутнууд гараар бичсэн тэмдэглэл хөтлөхөд тэд илүү идэвхтэй сонсож, чухал ойлголтуудыг илүү сайн таньдаг болохыг тогтоожээ. Принстоны их сургуулийн профессор Пам Мюллер хэлэхдээ: Оюутнууд ихэвчлэн мэдээллийг боловсруулж, өөрийн үгээр илэрхийлэхийн оронд үг бүрээр нь хуулж лекц бичих хандлагатай байдаг тул зөөврийн компьютер дээрээ тэмдэглэл хөтлөх нь илүү муу үр дүнтэй байдаг.
4. Унтахаасаа бүү ай!
Сурсан зүйлээ санахын тулд үе үе унтрааж байх нь маш чухал юм. Psychological Science сэтгүүлд хийсэн судалгаагаар хичээлийн хооронд унтах нь материалыг илүү сайн санахад тусалдаг болохыг харуулж байна. Францад хийсэн туршилтаар оролцогчид 16 франц үгийг суахили хэл рүү хоёр хичээлээр орчуулахыг заажээ. Нэг бүлгийн оролцогчид тухайн өдрийн өглөө, дараа нь орой хичээллэж, хоёрдугаар бүлгийн оролцогчид орой хичээллэж, дараа нь унтаж, өглөө нь хоёр дахь хичээлдээ ирсэн. Унтсан хүмүүс 16 үгнээс дунджаар 10-ыг нь, унтаагүй хүмүүс ердөө 7.5-ыг нь л санаж чаддаг байжээ.
Энэ нь сургалтын явцад унтах нь хоёр дахин ашигтай болохыг харуулж байна - энэ нь материалыг эзэмшихэд шаардагдах хугацааг богиносгодог.
5. Судалгааны янз бүрийн аргыг ашиглах
Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид шинэ ур чадвар эзэмших тусам түүнийг сургах арга барилаа өөрчлөх нь тустай гэж үздэг. Туршилтын явцад оролцогчид компьютер дээрх даалгаврыг эзэмших ёстой байв. Хоёр дахь хичээлийн үеэр өөр, өөрчилсөн арга ашигласан оюутнууд ижил аргыг хоёр дахь удаагаа ашигласан оюутнуудаас илүү сайн ажилласан. Пабло Селникийн хэлснээр, хэд хэдэн удаа дараалан яг адилхан дасгал хийснээс өөр өөр ангиудад суралцах арга барилаа бага зэрэг өөрчлөх нь дээр.




